Өнөөдөрөөс эхлэн блогтоо бага зэрэг санаа тавьж iT булангаа цааш өргөжүүлэн тэлэх зорилго тавилаа.
Өнөөдөр Смарт утас хүн болгоны хэрэглээ болсоноор түүнд зориулсан хэрэглээнүүд (applications) асар хурдацтайгаар хөгжиж, маш олноор шинээр нэмэгдсээр байна. Зарим нь таны утасны зайг хороож, хурдыг удаашруулахаас өөр ид шидгүй байхад зарим нь таны өдөр тутмын хэрэглээг хөнгөвчлөх ид шидтэй. Тэдгээр дотроос ямар нь юугаараа давуу болохыг хэрэглэж, харьцуулан үнэлэлт дүгнэлт өгж болох юм. Ингээд өнөөдөр Андройд утсанд ер нь байж байвал зохих хэрэгтэй гэж үзсэн application - уудыг та бүхэнд танилцуулъя.
1. Mart distionary - Юуны түрүүнд англи-монгол, монгол-англи хэлний толь бичиг хэл сурах гэж үзэж буй над шиг хүмүүст өдөр тутмын хэрэглээ болдог. Энэхүү mart.mn ээс гаргасан толь бичгийн хувьд хэрэглэхэд хялбараас гадна үгийн сан хангалттай байдагаараа давуу талтай.
2. MusicXmatch - Энэ нь дуу тоглуулагч дотроо л шилдэгт ордог хэрэгсэл юм. Таны утасны үндсэн player ээс ч хурдан ажиллах бөгөөд интернэт холболттой үед маш олон давуу талуудыг ашиглах боломжтойгоороо миний байнгын хэрэглээ болж чаддаг. Жишээ нь дуу сонсгож тухайн дууны нэрийг олох, тоглуулж буй дууны үгийг ганцхан gesture аар гаргаж ирэх боломжтой. Харамсалтай нь монгол дууны хувьд бага зэрэг асуудалтай юм билээ.
3. MultiKeyBoard - Та смарт утас хэрэглэдэг байж эх хэлээрээ бичдэггүй юм биш биз. Үгүй гэдэгт итгэлтэй байна. Google Play дотроос монгол гарын драйвер маш олон янзаар байдгаас сонголт хийх боломжтой ч энэхүү драйверыг хамгийн шилдэг нь гэж бардам хэлж чадна. Учир нь та дэлхийн аль ч оронд байсан тухайн орныхоо хэлээр бичиж болохоос гадна өөрийн дуртай хүссэн байрлалаараа (Qwerty / Azerty / Qwertz / Dvorak / Left Hand / Right Hand / Colemak / Neo / Bépo) бичиж болдог. Мөн T9, autotext, key died, gesture, word learning гээд маш олон нэмэлт боломжуудтай.
4. Gallery Lock - таны зургийн альбум луу чинь хүссэн хүн болгон орж үзээд байна уу? Мэдээж таньд нууцын зэрэглэлийн бичлэг байдаг л биз. Тэгвэл энэ application нь таны утсан дээрх зураг болон бичлэгүүдийг бусдаас хамгаалах шилдэг арга байж болох юм. Учир нь цоожлохоор сонгосон файл тань usb - гээр холбох, root user програмаар орох, болон альбумлуу чинь энгийнээр нэвтрэх зэрэг ямар ч үед бусдад харагдахгүй. #xxx гэсэн тусгай 3 оронтой тоогоор дуудлага хийсэнээр нууц кодоо хийж түгжсэн файлуудаа үзэх боломжтой болно.
5. Contapps - Маш олон contact, dialer, messaging aпликейшнүүд байдаг ч миний хувьд энэхүү программ илүү давуу санагддаг. Учир нь орчин үед Twitter, Facebook, Google plus, Yahoo messenger, Skype ашигладаггүй хүн ховор болж. Энэ ч утгаараа энэхүү апликейшн нь эдгээрийг цөмийг нь нэг дор базаж өгсөн байдаг нь олзуурхууштай. Жишээ нь та Анхаа гээд найзынхаа утсан дээрх бүртгэл рүү орлоо. Та дэндээс ноён Анхаагын жиргээг, Фэйсбүүкнийх нь шинэчлэлтүүдийг, Google plus дээрх мэдээллүүдийг нь нэг дор харах боломжтой болно. Мөн тухайн хүний төрсөн өдөр ч автоматаар таны утсанд хадгалагдаж тухайн өдөр дуут дохио өгдөг. Бас нэг товшилтоор л шууд мэссэнжэрээр харилцах боломжийг ч олгож чадсан хүчирхэг программ юм. Мэдээж өнгө загвар дизайны тал дээр маш сайн хийгдсэн. Ганц дутагдал бий нь бусад энэ төрлийн апликейшнүүдээд арай удаан байж болох. Хангалттай сайн үзүүлэлттэй утастай бол энэ асуудал биш л дээ...
6. Astro file manager - Энэ файлтай харьцах апликейшнгүйгээр андройд утсыг хэрэглэнэ гэдэг бас л төвөгтэй асуудал шүү. Ямар файл хаан орчихсон байгаа нь мэдэгдэхгүй, замбараагүй болсон байх явдал энүүхэнд. Тэгвэл энэ апликейшний тусламжтайгаар файлуудаа эмхэлж цэгцлэхээс гадна, шууд компьютер дээр харьцаж байгаатай адил боломжийг олгоно. Мөн файлуудаа back up хийж авах. Backup хийсэн ямар ч төрлийн файлаа бусдад bluetooth ийн тусламжтайгаар дамжуулах гээд олон олон боломж бий.
7. Advanced task manager - Таны утас олон тооны апликейшнүүд зэрэг ашигласанаар илт мэдэгдэхүйц удааширч байгаа биз? Ихэнхи тохиолдолд энэ тохиолдолд зарим хүмүүс утсаа restart хийж байгаа харагддаг. Харин энэхүү апликейшний тусламжтайгаар таны утасанд нүдэнд харагдахгүйгээр ажиллаж, утасыг чинь удаашруулж буй application - уудыг унтрааж CPU - г цэвэрлэх боломжтой.
8. Social network applications - Үүнд байнга хэрэглэгддэг Yahoo messenger, Facebook, Twitter, Skype зэрэгээс гадна Kakao talk хэмээх апликейшнийг нэрлэх байна. Энэ нь интернэт холболттой үед (wi fi, 3g) уг апликейшны тусламжтайгаар мэссэж бичиж дуудлага хийх боломж олгодог авсаархан программ юм. Kakao story хэмээх нэмэлт social апликейшнтэй.
Yahoo Messenger
Yahoo Messenger - ийн камер ашиглах plugin
Facebook
Twitter
Skype
9. PhotoWonder - Та потошоп мэтийн зургийн програм сайн мэддэггүй байж болно. Тэгвэл та энэ жижигхээн апликейшны тусламжтайгаар өөрийн болон хайртай хүмүүсийнхээ зургийг мэргэжлийн түвшинд л юм шиг л янзлах боломжтой. Мөн уг програмаар төрөл бүрийн тохиргоотойгоор зураг дарах, бичлэг хийх боломжтой юм.
10. Temple run - Хамгийн сүүлд нь зугаа гаргах хөөрхөн тоглоом санал болгоё. Энэ тоглоом нь мангасуудаас зугтааж оноо цуглуулах зорилготой. Хаа нэг газар хүлээлт хийж буй үедээ тоглоход их тохиромтжой юм билээ. Та хэр хол зугтааж чадах вэ? үзээрэй...
Дараагийн удаад томоохон хэмжээний кракдсан тоглоомуудыг оруулах болно...

би зөвлөж байна penpaland хэл солилцооны дээр суурилсан вэб сайт
ReplyDeleteAндроид : http://app.appsgeyser.com/Penpaland