Юуны түрүүнд дараах зургаас эх хавтан дээрх эд ангиудын үндсэн байрлалыг сайтар харж нүдлэх хэрэгтэй.

1. Motherboard буюу эх хавтанг процессорыг дотоод хананд зоруилалтын ховилд угсарч боох.
2. Motherboard дээр CPU / Central Processing Unit/-г оруулан нааж зориулалтын шингэн бодисоор наана. Ингэхдээ CPU ний ховилыг сайтар харж буруу хийхээс зайлсхийх хэрэгтэй. CPU ны гадна талд түрхэгдсэн шингэн бодис нь CPU г хөргөх төхөөрөмж /cooler/ тэй нь зайгүй нягт байрлуулах үүрэгтэй ба ингэсэнээр CPU ны хөргөх төхөөрөмжийн ажиллах орчин нөхцлийг илүү сайжруулна гэсэн үг. Ингэсэнээр таны Cpu халах явдал багасч Компьютерын гацалт төдий хэрээр бага байна гэсэн үг юм.

3. Hard disk ийг процессор доторх зориулалтын тавцанд хөдөлгөөнгүй байхаар тохируулан сайтар боож бэхэлнэ.

4. Ram буюу шуурхай санах ойг өөрийн замд тохируулан замд гүйцэт оруулж хийж өгнө. Ram ийг дутуу хийх боло ховилыг буруу харуулж хийхээс сэргийлэх хэрэгтэй. Энэ төрлийн алдаа энгийн хэрэглэгчдийн дунд маш их хэмжээгээр гардаг ба энэ нь таны Ram ийг гэмтээх эсвэл Эх хавтанд нөлөөлж асуудал үүсгэдэг болно.

5. CD Rom /DvD/ийг мөн л өөрийн байрлах хавтанд хөдөлгөөнгүй байрлуулж сайтар бооно.

6. Тэжээлийн блокыг оруулж бооно.
7. Ингэсний дараа хамгийн чухал алхамууд бол Компьютерийн эд ангиудын тэжээл болон оролтын холболтуудыг зөв залгах явдал юм. Ингэхийн тулд Эх хавтан дээрх бичиглэлүүдийг уншиж сурах хэрэгтэй. Эх хавтан дээр ямар залгуурыг аль хэсэгт ямар байрлалтайгаар залгахыг харуулсан зураглалууд зурагдсан байдаг. Түүнийг хайж олоод зураглалын дагуу:
А. Тэжээлийн блокноос эх хавтанд орох залгуурыг залгана.
Б. Тэжээлийн блокноос CD Rom д орсон тэжээлийн залгуурыг залгана.
В. Тэжээлийн блокноос Hard Disk лүү орсон тэжээлийн залгуурыг залгана.
Г. Зарим төрлийн хөргөх сэнснүүд тэжээлийн блокноос тэжээлээ авах холболтой байдаг тул сайтар шалгасны дараа уг холболтыг хийнэ.
Д. Usb1, Usb2 холболтуудыг план зургийн дагуу эх хавтан дээрх шонгуудад холбоно.
Е. Урд Power гэрлийг мөн л зургийн дагуу холбоно.
Ё. Audio, Speaker оролтуудыг холбоно.

Ж. Эх хавтангаас гарсан кабелиар Hard disk болон CD Rom ийг холбож өгнө.
Анхаар: Бүх холболтуудыг залгасаны дараа дахин нэг удаа зөв залгасан эсэхээ шалгаж үзнэ үү. Хэрэв та буруу холболт хийсэн тохиолдолд ажиллах явцад систем гэмтэхээс гадна, эх хавтан цаашлаад бусад төхөөрөмжүүдээ ч эвдэх магадлал маш өндөр гэдгийг санах хэрэгтэй.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !