
Сэрүүлэг ДС КГД2Б
Компьютерийн сүлжээ хичээл:
Өнөөдөр дэлхий дахинд компьютерийн хэрэглээ өсөхийн хэрээр хэрэглэгчдийн мэдээлэл солилцох, дамжуулах, хүлээн авах боломж тэр хэрээр өсч байгаа билээ. Үүнтэй уялдуулан хэрэглэгчдээс тодорхой хэмжээний мэдлэгийг шаардах болсон. Тэгвэл хэрэглэгчид, ялангуяа компюьтерийн бүх шатны мэргэжилтнүүдийн зайлшгүй мэдэж байх зүйл бол Server ийн тухай ойлголт, түүний ашиглалт юм. Ингээд энэхүү бие даалтаар Server ийн талаар бүхий л мэдээллийг судлан, харьцуулж энгийн хүмүүст ойлгомжтой тайлбар бичихийг зорилоо.
Server гэж юу вэ?
Server гэдэг нь боловсруулалт хийх, асуултанд хариулах г.м үйлчилгээ үзүүлдэг техник хангамжийн цуглуулга гэсэн үг. Энэ нь сүлжээний хост компьютер дээр байдаг. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм. Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм. Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг. Сeрвer гэдэг бол сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм.Сервер нь зүгээр мэдээлэл оруулаад байх биш Веб броузер ба веб сервер хоёр нь ихэвчлэн ялгаатай машинууд дээр ажиллах бөгөөд тэдгээрийн ажиллах машинуудыг Client ба Server гэж нэрлэдэг. Гэхдээ сервер ба броузер нь нэг машин дээр локал орчинд ажиллах боломжтой.
Энэ нь сүлжээний хост компьютер дээр байдаг. Server нь олон Client-аас ирсэн давхацсан холболтуудыг биелүүлэх боломжтой байдаг. Client нь хэрэглэгчийн хүсэлтйг илгээж хариултыг дэлгэцэнд харуулна. Client/Server хоёр хоорондоо харилцан холбогдохын тулд протоколыг ашигладаг. Протокол нь ямар server ашиглаж байгаагаас шалтгаалж янз бүр байдаг. Internet нь TCP/IP протоколыг ашигладаг. Бизнес болон байгууллагын хэрэгцээнээс шалтгаалан Server юмуу групп Server-т өргөн ашиглагддаг. Server-ийн үндсэн үйл ажиллагаа нь мэдээлэлд боловсруулалт хийх явдал юм.
Серверийн төрлүүд:
• Мэйл сервер – Mail server
• Вэб сервер – Web server
• Факс сервер – Fax server
• Файл сервер – File server
• Принт сервер – Print server
Майл сервер гэж юу вэ?
Танд э-мэйл уншиж бичих боломж олгодог email client програм байлаа гэхэд, тэр програм чинь ямар нэгэн email server-т холбогдох хэрэгтэй болно. (харин Hotmail, Yahoo гэх мэт үнэгүй вэб э-мэйл үйлчилгээнүүд бол цаад компанийхаа серверийг хэрэглэж байгаа гэсэн үг). Интернэтэд холбогдсон компъютерт тусгай програм хангамжыг суулгаад server болгон ашиглаж болно. Ингэвэл бусад хүмүүс энэ компъютер луу хандаж ямар нэгэн мэдээлэл авах боломжтой болно.
Э-мэйл сервер бол э-мэйл шуудангуудыг бусад үйлчлэгч эсвэл өөр серверүүдийн хооронд дамжуулах болон хадгалах ажиллагааг хэрэгжүүлж ажлын голыг нугалдаг. Мэйл сервер нь хадгалах зай болон хэрэглэгчийн шуудандаа хандах дүрмийг тодорхойлох мөн хэрэглэгчдийн жагсаалт бас холболтын модулиудаас тогтдог.
Хадгалах зай нь дотоод хэрэглэгчдийн шууданг хадгалах бөгөөд шуудангуудыг бусад газруудруу дамжуулан өнгөрүүлэх ба тэдгээрийг түр зуур хадгалах үйлчилгээтэй. Энэ нь ихэвчлэн энгийн өгөгдлийн сангийн мэдээлэл байдаг. Бүртгэгдсэн хэрэглэгчдийн илгээх гэж байгаа шуудангуудыг аюултай эсвэл сэжигтэй гэж үзвэл серверийн эзэмшигч нь явуулах эсэхийг нь шийдэж болно. Жишээ ямар нэгэн хэрэглэгч нь тусгай хаягт болон компанид шуудан илгээж болох эсэхийг шийдэж болно.
Хэрэглэгчдийн жагсаалт нь э-мэйл серверийн өгөгдлийн санд бүртгэлтэй байгаа хэрэглэгчдийн байрлал болон хоорондын холболтыг хангадаг.
Холболтын модуль нь шуудан зөв дамжигдсан баталгаа болон бусад э-мэйл үйлчлэгчид болон серверүүдийн хоорондын холболтыг хангах харилцааг зохицуулдаг.
Э-мэйл серверийн гол шаардлага нь програм, модулиудыг суулгаж ашиглахад амар байх явдал байдаг. Хэрэглэгчид заримдээ э-мэйл серверийн зохион байгуулагчруу тэдгээрийн хэрэглэгчийн жагсаалтанд бүртгэлтэй хэрнээ дээрх үйлчилгээг дэмжихгүй байна хэмээн гомдолдог. Ихэнх мэйл серверүүд нь гаднаас хэвийн үйл ажиллагааг нь хангахад зориулагдан тохируулагдсан байдаг. Энэ нь заримдаа шуудан илгээх болон бусад зарим үйл ажиллгаанд саад болох эсвэл ийм байдал үүсч болзошгүй нөхцлийг урьдаас тогтоосон байдаг.
Ихэнх э-мэйлийн хувьд хэрэглэгчид төдийлэн мэдээд байдаггүй зүйл бол э-мэйлийг хэрхэн дамжуулж байгаа болон түүн дээр ажиллаж байгаа протоколууд юм. Мөн зарим хэрэглэгчид э-мэйлийг хаана хадгалагдаж байдаг талаар муухан төсөөлөлтэй байдгаас э-мэйл нь байнга л байж байдаг зүйл мэт санадаг. SMTP, POP3 болон IMAP протоколууд нь маш нарийн ажиллагаатай учраас э-мэйл шуудангийнхаа толгойн хэсэгт дараах хэд хэдэн чухал шаардлагатай мэдээллийг агуулж дамжуулдаг.
• Server IP – Серверийн IP хаяг
• Client IP – Харилцагчийн IP хаяг
• Server Port – Серверийн портын дугаар
• Client Port – Харилцагчийн портын дугаар
• E-mail protocol ID – Э-мэйл протоколын дугаар
• E-mail Sender – Э-мэйл илгээгч
• E-mail Recipient List – Э-мэйл хүлээн авагчын жагсаалт
• Total Recipient Count – Нийт хүлээн авагчын тоо
• Message ID – Шуудангийн дугаар
• Status – Төлөв байдал
Эдгээр нь тухайн э-мэйлийг хүлээн авах ёстой хэрэглэгчийн э-мэйл сервер хүртэл үнэн зөв дамжигдах хүртэлх бүх л мэдээллийг сүлжээний түвшин бүрд дамжуулахад маш чухал байдаг. Энэ э-мэйл нь хүлээн авах хүний хувийн шуудангийн хайрцагт хүрч хадгалагдах болон тухайн шууданг ирсэн эсэхийг шалгах хүртэл нэлээдгүй олон э-мэйл серверийг дамжин өнгөрөх бөгөөд тэр хэрээрээ мөн эрсдэлд өртөх магадлал нь өсдөг. Иймээс э-мэйл сервертэй албан байгууллага Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчид бүгдээрээ тэдгээрийн нууцлалын асуудал дээр маш их анхаарч ажиллах хэрэгтэй болдог.
Веб сервер гэж юу вэ?
Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг. Тэгвэл бидний өргөн хэрэглээ болсон энэхүү веб сайтууд маань өнөөдрийн бидний үзэж буй серверийн тухай ойлголтуудын нэгээхэн хэсэг болсон веб сервер дээр байрладаг байх нь.
Факс сервер гэж юу вэ?
Хэрэглэгчийн текстэн мэдээллийн LAN холболтын тусламжтайгаар нөгөө хэрэглэгчид дамжуулах зориулалт бүхий серверийг факс сервер гэх ба энэ нь ерөнхийдөө и мэйл сервертэй адилхан гэж хэлж болно.
Файл сервер гэж юу вэ?
Интернэтийн протокол ашиглан тухайн хэрэглэгчин серверт мэдээлэл /файл/ дамжуулах, хүлээн авах үүрэгтэй сервер юм. Өөрөөр FTR server гэж нэрдэх нь ч бий. Бид ямар нэгэн клиент ашиглан файл серверт хандаж мэдээлэл солилцдог билээ. Харин веб сервер дээр бид өөрсдийн броузерийн тусламжтайгаар ханддаг. Жишээ нь: Бид веб сайт хийхдээ Filezila зэрэг клиентүүдийг ашиглан өөрсдийн сайтад хэрэгцээт мэдээллүүдийг оруулдаг. Харин бидний байршуулсан тэрхүү мэдээлэл нь энгийн хэрэглэгчдийн хувьд Веб сервер болох юм.
Принт сервер гэж юу вэ?
Сүлжээ ашиглан хувилагч машиныг ажиллуулах зориулалттай серверийг принт сервер гэнэ. Энэ нь интернэт кафе болон оффисуудад өргөн ашиглагддаг. Хувилагчийг тэр болгон ашиглаад байдаггүй хэрнээ ашиглах зайлшгүй шаардлага тохиолддог бол олон принтер худалдан авахын оронд дундаа нэг принтер худалдан авч принт сервер үүсгэн санхүүгийн хэмнэлт гаргаж болно гэсэн үг.
ene yaaaag IMAP iin tuhai yum bhgv yuu IMAP iin tuhai l heregte bna ???
ReplyDeleteямар ч ойлгомжгүй
ReplyDelete