Headlines News :
Home » » Блог бичигчдэд...

Блог бичигчдэд...

Written By KULA on Wednesday, 11 February 2009 | 08:06

Зиак шинээр блог бичигчид болон эв дүйгээ олохгүй байгаа блог бичигчидэд хэдэн зөвлөгөө өгье гэж саналаа л даа... Мань өөрөө лаг биш шүү. Зөвлөгөө этэр өгөөд байхаар нь тэгж бодож магад. Ёстой тийм юм байхгүй шүү. Яахуу өөрийнхөө бодлыг л биччихье. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз дээ. Ухаант хүмүүс минь дээ зээ хөө дөө шүү...

Блог нээх

1. Аль болох оновчтой бөгөөд утга төгөлдөр нэрээр нэрлэх
2. Домайн нэрийг хэн ч мартахааргүй үсэг цөөтэй содон үгээр сонгох

Блогийн дизайн

1. Толгойн хэсгийг аль болох чамин агаад өөгүй байхаар сонгох
2. Хэт эрээн мяраан фон унших дурын бууруулдагыг анхаарна уу.
3. Бичих ерөнхий агуулгаас шалтгаалан дизайнд нэмэлт гоёлуудыг оруулж өгөх
4. Хүнд хүргэе л гэж бодож байвал зайлшгүй төрлөх хэлээрээ бичсэн байх
5. Өнгөний хослолыг тохируулах

Блогын бичлэг

1. Агуулгыг чухалчилж өөрийн гэсэн бичлэгийн өнгө аясыг бүрдүүлэх
2. Нийтлэлийн чанартай зүйлийг бусдаас авсан бол авсан эх сурвалжаа заавал дурдах
3. Хэт сунжиралдсан бичлэгүүдийг тоймлох зэрэгээр боломжуудыг бүрэн ашиглаж бичих
4. Хараалын үгийг зайлшгүй бичих тохиолдолд утга дүйцэх энгийн үгсийн холбоо ашиглах, эхний үсгүүдээр хязгаарлан бичих гэх мэт
5. Холбоосуудыг залхууралгүйгээр оруулж өгөх
6. Хэт нуршихаас аль болох зайлсхийх
7. Гарчигийг зөв сонгох

Бусад

1. Та блогоо олон хүнд уншуулмаар байвал гарчигаа аль болох хүнд сонирхол төрүүлэхүйц байдлаар,юу байгаа бол хэмээн бодохуйц хэлбэрээр тавих хэрэгтэй. Гэхдээ бичэгний агуулгаас хол зөрүүлэх нь эргээд муугаар нөлөөлнө гэдгийг анхаарах хэрэгтэй...
2. Элий балай энэ тэндээс цуглуулчихсан хог шиг олон сэдвээр бичүүл хэзээ ч амжилтанд хүрэхгүй...
3. Олон комээнт авмаар байвал завтай үедээ бөгөөд блог статистик дээрээсээ харж байгаад хамгийн их хүн ордог цагт нь бичлэгээ оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлүүл харилцан сэтгэгдэл солилцох боломжтой цагтаа ноорголж байгаад нийтэлж бай. Мань тэхдээ дандаа цайндаа гарахаасаа өмнө биччихдэн юм.
4. Одоогоор блог хөтлөгчдийн тоо монголд хангалттай хэмжээний олон хүн байгаа. Ихэвчлэн блогчид биесийнхээ бичлэгийг уншдаг тул блогчидтой нөхөрлө...
5. За эдгээрийг биелүүлээд бүтэхгүй бол та угаасаа л бүткүй нөхөр байна гэсэн үг. Хихи...
Share this article :

1 comment:

Template Information

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Proudly powered by Blogger
Copyright © 2011. AppleMN - All Rights Reserved
Template Design by Creating Website Published by Mas Template