Headlines News :
Home » , , » Монгол Оффиссын программ

Монгол Оффиссын программ

Written By KULA on Thursday, 12 February 2009 | 01:31

Та Open Office хэмээх нээлттэй эхийн дэлхийн томоохон төслийг мэдэх үү? Уг төсөл нь сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд microsoft office мэтийн байнгийн хэрэглээний программуудтай ижил дөстэй оффиссийн программыг үнэ төлбөргүйгээр эх хэл дээрээ ашиглах боломж олгодогоороо давуу талтай юм.

Дотроо 6 жижиг хэсэгтэй бөгөөд тус бүр нь оффисийн бүх төрлийн бичиг баримттай ажиллахад зориулагдсан байдаг.

* Бичээч (Writer) нь бичвэр боловсруулах зориулалт бүхий модуль.
* Тооцоологч (Calc) нь хүснэгтэн мэдээллийн боловсруулалт хийхэд зориулагдсан модуль.
* Үзүүлэгч (Impress) нь таны үзүүлэн танилцуулга хийхэд тань үнэнч зүтгэнэ.
* Зураач (Draw) нь вектор графикаар зураглагч програм.
* Томьёоч (Math) ашиглан та математик томьёонуудаа бусад математикт зориулагдсан програмуудын адил маш хялбархан бичих боломжтой.
* Өгөгдлийн санч (Base) нь өгөгдлийн сан удирдагч программ. Үүгээр та шинэ өгөгдлийн сан үүсгэх эсвэл цуг очих драйверуудын тусламжтайгаар хэдийнэ үүсгэсэн буй өгөгдлийн сангууддаа хандах боломжтой.

Одоо та заавал гадны ямар нэгэн оффисс софтуудыг ашиглах шаардлагагүй болсон. Бүх зүйл монгол хэл дээр учраас компьютер мэдэхгүй гэх зовлон ч бага гарна.

Энэ программын бас нэг давуу тал бол та эртнээс уламжлагдан ирсэн босоо бичигээ энэ программын тусламжтайгаар хийх боломжтой. Урьд бусад төрлийн софтууд дээр бичихэд босоо бичгийн маань үндсэн хэв шинжийг алдагдуулдаг байсан. Одоо энэ софтоор ямар ч асуудалгүйгээр үзэсгэлэнт босоо бичгээрээ бичээрэй...

Албан ёсны сайт: http://mn.openoffice.org/

Программыг татах

Үйлдлийн системдээ тохируулан татаж авахаа мартуузай...
Share this article :

2 comments:

Template Information

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Proudly powered by Blogger
Copyright © 2011. AppleMN - All Rights Reserved
Template Design by Creating Website Published by Mas Template